“Рио тинто”-гийн ашиг 113 хувиар єсчээ
Ингэснээрээ тэд єрсєлдєгч “Би Эйч Пи Биллитон”-ыг ардаа орхилоо.
Ашигт малтмалын vнийн єсєлт, огцом vvссэн эрэлтийн дvнд дэлхийн уул уурхайн зах зээлд тэргvvлэгч “Рио тинто” компанийн ашиг хагас жилийн хугацаанд тєсєєлєєгvйгээр єсчээ. Эх сурвалжийн єгvvлснээр тэдний орлого 6.9 тэрбум долларт хvрсэн байна. Энэ нь ємнєх оныхоосоо 113 хувиар арвижсан vзvvлэлт юм.
Єрсєлдєгч “Би эйч пи биллитон”-ы худалдан авах саналаас татгалзсаар хагас жилийн нvvр vзэж байгаа энэ компани бусдаасаа илт давамгай амжилтаа алдсангvй. Тэд єнгєрсєн хоёрдугаар сард “Би эйч пи биллитон”-ы 147 тэрбум долларын саналыг буцаасан юм. “Рио тинто”-гийн мэдэгдсэнээр тэдний гол эх vvсвэрийн орлого нь 5,5 тэрбум доллараар єссєн байна. Цаашид ч улам нэмэгдэх хандлагатай байна гэж тус компанийн захирал Пол Скиннер хэлжээ. “Ausbil Dexia”-гийн бараа, бvтээгдэхvvний шинжээч Адам Диксон “”Рио тинто”-гийн ашиг ирээдvйд тєсєєлснєєс ч “vржих” хандлагатай. Учир нь тэд хамгийн эрэлттэй материаллыг олборлож, гадаад, дотоодод худалдаж байна шvv дээ” гэжээ. Харин “Рио тинто”-чууд дэлхийн зээлийн хямрал vргэлжилж байгаа учир ашигт нь сєргєєр нєлєєлєхийг vгvйсгэхгvй байна. Орлого нь ирээдvйд дундрахгvй бол “Би эйч пи биллитон”-оос тавьсан vнийн санал нь тэдний хувьд хэтэрхий бага мєнгєн дvн болох юм.
“Манай компанийн ашиг єсч, єнгєрсєн жилийнхээсээ ч илvvг амжуулж чадсан нь хувьцаа эзэмшигчдэд хєрєнгєдєє эзэн болох боломжийг улам баталгаажууллаа” гэж ноён П.Скиннер мэдэгдэв. “Би эйч пи биллитон”-ыхон тэднийг худалдан авах сонирхлоосоо буцаагvй бєгєєд Евро комисст илгээсэн захидал нь хvчинтэй хэвээр байна.
Ж.Цогзолмаа
Мэдээллийн эх сурвалж: http://www.zuuniimedee.mn/modules.php?name=News&file=article&sid=5100&catid=12
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment