Бvсээ чангал иргэд ээ, ирэх онд цалин сохор зоосоор ч нэмэгдэхгvй нь


http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1133625&catid=173
--------------------------------------------------------------------------------
Нийтэлсэн: 2008-08-25 15:33:09 , Мэдээний дугаар: #1133625

Манай улсын тєсвийн зардал хэт єссєнєєс ингэхээс єєр аргагvй болсон гэнэ. Цалингаас цалингийн хооронд амьдардаг тєсвийн ажилтнууд бvсээ чангалах цаг иржээ.

Учир нь ирэх, онд тєсвийн ажилтнуудын цалинг нэг ч тєгрєгєєр нэмэх боломж байхгvй гэдгийг энэ сарын 22-нд Сангийн яамнаас ард тvмэндээ хатуухан мэдэгдэв. Сангийн яамны мэргэжилтнvvд ирэх жилийн тєсвийн гаргалгааг хийж эхэлсэн бєгєєд 2009 онд тєсвийн хатуухан бодлого баримтлахаар болсон. Учир нь манай улсын тєсвийн зардал хэт ихэссэн байгаагаар уг арга хэмжээг авахаас єєр арга байхгvй болсон гэлээ.
Тvvнчлэн Монголбанкнаас инфляцийг тогтоон барихаар мєнгєний хатуу бодлого барьж. зах зээл дэх сул мєнгєний нийлvvлэлтийг бууруулахаар ажиллаж байгаа. Гэтэл энэ нь улсын тєсвийн тэлэлтээс болоод олигтой vр дvнд хvрэхгvй байна гэсэн дvгнэлтийг Сангийн яамныхан хийж буй аж. Иймээс ирэх онд тєрийн албан хаагчдын цалинг нэмэхгvй.

Мєн шинээр тєрийн албан хаагчийн орон тоо гаргахгvй, тэвчиж болох зардлыг нь танаж тєсєвлєхєєр болсон аж. Тэгэхлээр єргєн хэрэглээний барааньи vнэ єдрєєр биш цагаар єсч байгаа єнєє vед цалингаас цалингийн хооронд зээлээр голдуу амьдардаг дундаж орлоготой иргэдийн амьдрал улам л хvнд болох нь. Магадгvй Сангийн яамныхны хэлсэнчлэн бvсээ хэчнээн чангалаад ч байдал єєрчлєгдєхгvй бол Монгол Улсад дундаж орлоготой иргэд гэж байхгvй болж, харин ядуу, нэн ядуу иргэдийн хvрээ л улам єргєсєх тєлєвтэй. Монголчууд урд хормойгоороо хойд хормойгоо нєхнє гэцгээдэг. Тэгвэл ємнєх жилийн нь алдагдлаас болж дараа жилийн нь чанга бодлого дундаж орлоготой иргэдийн амьдралд хvндхэн цохилт болох нь ойлгомжтой.

Учир нь сvvлийн жилvvдэд байгаагvйгээр єргєн хэрэглээний барааны унийн хєєрєгдєл газар авч, шатахууны vнэ cap бvр шахам 150-280 тєгрєгєєр ощом нэмэгдэх болсон. Мэдээж vнийн хєєрєгдєл, шатахууны vний нэмэгдэл дарга, сайд нарын халаасанд нєлєєлєхгvй. Харин жирийн иргэдийн халаас бvv хэл тархинд нь шууд тусна. Тэгэхлээр нэгэн vе нийслэлийг эзэгнэх шахаад байсан орон гэргvйчvvд "танк''-ныхны тоо єсєх болох нь. Нєгєє талаар ирэх жил тєсвийн ажилтнуудын цалинг нэмэхгvй гэдэг нь манай улсын хєгжил, ялангуяа эдийн засгийн бодлого алдагдсан. Мєн улсынхаа хэтийн тєлвийг харж чадаагvй, бодлого боловсруулагчдын томоохон алдаа хэмээн vзэх иргэд ч олон байна. Учир нь дэлхийн зах зээл дээр алт, зэс, нvvрсний vнэ єндєр байгаа нь энэхvv дvгнэлтэд хvргэж байгаа гэсэн.

Тиймээс улсын нэрээр бусад улсаас оруулж ирсэн ашиггvй олон хєрєнгє оруулалт, єрийг багасгах зэрэг ирээдvйг харсан бодлого боловсруулан ажиллах нь чухал гэдгийг ч тэд бас онцолж байгаа юм. Нэг зvйлийг хэлэхэд сvvлийн жилvvдэд манай улс гадаадын улс орнуудаас тєрєл бvрийн хєрєнгє оруулалтыг ихээр татах болсон. Мэдээж энэ нь сайн хэрэг. Гэсэн ч ашиггvй их хєрєнгийг оруулж, гацаа vvсгэж байхаар, ард иргэдийнхээ амьдралд тустай ашигтай, томоохон хєрєнгє оруулалтыг чанартайгаар цєєнийг оруулж ирэх нь зєв. Ингэснээр ёстой л маргаашийн єєхнєєс єнєєдрийн уушиг гэдэг болох билээ. Vvнийг ч жирийн иргэд нь дарга "сэтэр"-ийг оройдоо залсан томоохон тvшмэдvvдэд ойлгуулахыг хvсэх болж. Магадгvй жирийн иргэдийн дундаас гарсан уг санал монголчууд бидний амьдралд томоохон єєрчлєлтийг авчрахыг хэн мэдлээ. Тэгэхйээр бодлогын хvрээнд авч vзээд боловсруулаад зvтгэхэд болохгvй гэх газаргvй л юм.

Нєгєє талаар улсын тєсвийн урсгал тэнцэл 370 тэрбум тєгргийн зєрvvтэй гарсан тухай наймдугаар сарын 22-нд бvхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. УИХ-ын чуулганаар энэ оны зургадугаар сард 2008 оны тєсвийн тодотголыг хэлэлцэх ёстой байсан ч сонгуулийг тойрсон маргаантай олон асуудлаас болоод амжаагvй байна. Гэтэл Сангийн яамныхны бэлтгэсэн тєсвийн тодотголд 2008 оны улсын тєсвийн орлого 170 тэрбум тєгрєгєєр буурч, урсгал зардал нь 200 тэрбум тєгрєгєєр єссєн тооцоо гарч. Ингэснээр улсын тєсвийн тэнцэл 370 тэрбум тєгрєгєєр буурч байгаа бєгєєд хєгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настны нийгмийн асуудлыг шийдэхэд 27 тэрбум, тєрийн албан хаагчийн буруутай vйлдлээс болж гарсан иргэд тєдийгvй аж ахуйн нэгжийн хохирлыг барагдуулахад 2,8 тэрбум зэрэг тооцоолоогvй зардал ихээр гарах болсон гэнэ. Энд хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын хохирол ч чамгvй хувь нэмэр болсон байна.

Учир нь 2009 оны улсын тєсєвт хадгаламж зээлийн хоршоодод мєнгєє алдсан иргэдийн хохирлыг 50 хувь, Хадгаламж банкны 14 тэрбум тєгрєгийн алдагдлыг бvрэн тєлєхєєр тусгагдсан юм байх. Тиймээс энэ мэтийн ємнє тєлєвлєєгvй байсан зардлыг нєхєх болсон учир 2009 онд тєрийн албан хаагчдын цалинг нэг ч тєгрєгєєр нэмэхгvй болж/ Тиймээс тєсвийн цалин харж амьдардаг иргэд бvсээ чангалах хэрэгтэй болсон байх юм. Ташрамд дурдахад, манайд єдрєєр нэмэгдэх байгаа єргән хэрэглээний бараа болох хvнсний бvтээгдэхvvний импортын хэмжээ дэлхий нийтэд энэ онд триллион ам.доллараас илvv байна гэсэн судалгаа гарч. Vvнийгээ ч тэд хvнсний барааны vнийн єсєлттэй холбоотой гээд 2007 онд импортод зарцуулж байсан мєнгєний хэмжээнээс 26 хувиар илvv байгаа хэмээн НVБ-ын Хvнс, хєдєє аж ахуйн байгууллага хэлж байна.

Тvvнчлэн энэ байдал нь эдийн засгийн хувьд дархлаа муутай, ядуу орнуудад хамгийн ихээр хvндээр тусдаг бєгєєд зарим оронд 2008 он гарснаас хойш хvнсний дундаж vнэ нь 40 хувиар єссєн байгаа аж. Харин НVБ-ын Хvнс, хєдєє аж ахуйн байгууллага дэлхий нийтэд хvнсний vнийн бууралт удахгvй ирж болзошгvй хэмээн vзэж байгаа аж. Харамсалтай нь энэ нь манайд эсрэгээр байх болно гэдэгт эргэлзэх хэрэггvй л болов уу. Учир нь хvнсний vнийн єсєлтєд ургацаас гадна тvлш, шатахуун зэрэг бусад зvйлс ихээхэн нєлєєлдєг. Тиймээс манайд шатахууны vнэ тогтворгvй бvр 150-280 тєгрєгийн хэлбэлзэлтэйгээр нэмэгдэж байгаа энэ vед нэгэнт нэмэгдсэн єргєн хэрэглээний барааны vнийн єсєлт буурна гэдэг худлаа зvйл гэхэд хатуудсан болохгvй л байх. Манай улс шатахуунаараа хойд хєрш ОХУ-аас хараат гэдгийг хэн хvнгvй мэднэ. Тэгвэл ОХУ-аас 50% мянган тонн шатахуун авахаар болсон аж.

Мэдээж энэхvv 50 мянган тонн шатахуун єнєєдєр нэмэгдээд байгаа нийтийн тээвэр, такси болон гурил будааны vнийн єсєлтийг бууруулахад ихээхэн нэмэр болно хэмээн vзэж байгаагаа ч албан эх сурвалж дурдаж байсан. Магадгvй энэхvv 50 мянган тонн шатахуун манай улсад орж ирснээр огцом єссєн шатахууны vнийг бууруулж болох юм. Гэхдээ нэгэнт єссєн єргән хэрэглээний барааны vнэ болон нийтийн тээвэр, таксины vйлчилгээний vнийн єсєлтийг эргvvлэн буулгана гэдэг юу л бол. Ядаж л барааны савангаа vйлдвэрлэж чаддаггvй, импортолдог манай улс тєрийн албан хаагчдын хэрэгцээг л хангаж чадах 50 мянган тонн шатахууны "сураг" нэгэнт нэмэгдсэн барааны vнийг бууруулна гэвэл ёстой л мянга нэгэн шєнийн vлгэр гэгч болно буй за.

С.Баяр
"Өнөөдрийн Монгол" сонин
Дугаар 163/836/

No comments: