Зэрэмдэг болсон Монгол нутаг
Газрын хэвлийн баялгийг хайх олборлох, боловсруулах технологийн єнєєгийн тєвшин хvрээлэн байгаа орчинд сєрєг нєлєє vзvvлж байгаа юм. Сvvлийн жилvvдэд алт олборлолтын хэмжээ огцом єсч тэр хэмжээгээр улс орны эдийн засагт зарим ахиц нєлєє vзvvлсэн хэдий ч техник, технологийн хоцрогдлоос шалтгаалан vнэт металлын хаягдал их гарч байгаа. Тэгээд байгалийн баялаг олборлосон газрыг нєхєн сэргээлгvй орхисон газар их байна. Тухайлбал, Баянхонгор, Сэлэнгэ, Євєрхангай, Тєв зэрэг аймгуудад нэлээд байгаа юм.
Байгаль цаг уурын єєрчлєлтийн зэрэгцээ бэлчээрийн даацыг хэтрvvлэн ашиглах сєєг, сєєгєнцєр ургамал заг модыг тvлшинд их хэмжээгээр хэрэглэх, олон салаа зам гаргах, уул уурхайн зориулалтаар газрыг сэглэж сэндийлэх, тариалангийн талбайн хєрсийг элэгдэл эвдрэлд оруулах зэрэг хvний олон талт vйл ажиллагаанаас болж цєлжилт, газрын доройтлыг эрчимжvvлэх хvчин зvйл болсоор байна.
Монгол Улсын газрын нэгдмэл санд 2006 оны жилийн эцсийн байдлаар хєдєє аж ахуйн газар 116037.7 мянган га буюу 74.2 хувь, хот тосгон, бусад суурины газар 489.8 мянган га буюу 0.31 хувь, зам шугам сvлжээний газар 359.2 мянган га буюу 0.23 хувь, ойн сан бvхий газар 14299.5 мянган га буюу 9.14 хувь, усны сан бvхий газар 666.1 мянган га буюу 0.42 хувь, улсын тусгай хэрэгцээний газар 24559.3 мянган га буюу 15:7 хувийг тус тус эзэлж байв.
Улсын хэмжээгээр 2007 онд явуулсан усны тооллогоор нийт 5128 гол, горхи бvртгэгдсэнээс 852, 9306 булаг, шандны 2277, 3747 нуур, тойромоос 1181, 429 рашаан усны 60 нь ширгэсэн дvн гарсан. Энэ нь голын сав газрын хєрс, ургамал бvрхэвчийн, уур амьсгалын єєрчлєлт, аж ахуйн нэгжvvдийн буруутай vйл ажиллагааны улмаас усны горим, нєєц, чанарт vзvvлэх сєрєг нєлєєлєл нэмэгдэж байгаатай холбоотой юм.
Монгол улсын ойн сан бvхий газар 2007 оны байдлаар 19002.2 мянган га буюу Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 12.1 хувийг эзэлж байв. Харин одоо 13397.1 мянган га талбайг ой эзэлж байгаа нь нийт газар нутгийн 8.56 хувийг эзэлж байна. Ойн сан бvхий 1357 мянган га тал бай устсан ажээ. Vvнээс тvймэрт нэрвэгдсэн 879 мянган га, євчин, хортон шавьжинд идэгдсэн 474 мянган га, ашигт малтмалын олборлолтод єртсєн 1.1 орчим мянган га, мод бут, сєєг, загийг нь устгасан 2.2.мянган га газар байна.
Газар, тvvний хэвлийд учирсан хохирлын 2007 оны тайланг vзвэл улсын хэмжээнд нийтдээ 14076.6 мянган га газар бvрэн сvйдсэн байна. Vvнийг ємнєх онтой харь¬цуулвал 2998.0 мянган га-аар єсчээ. Ухагдаж эвдэрсэн нийт 43232.0 га газар бий. Vvнээс геологийн эрэл хайгуулын ажлаар 1721.9 га, ашигт малтмалын олборлолтоос болж 14565 га, батлан хамгаалах аюулгvй байдлыг хангах vйл ажиллагааны улмаас 25483 га, барилга, инженерийн шугам сvлжээ барих, засвар vйлчилгээний ажлын улмаас 255.6 га, зам тээвэр холбооны барилга засвар vйлчилгээний ажлаас 1206.4 га газар тус тус ухагдаж эвдэрсэн байна.
УМХГ-ын гаргасан судалгаагаар хяналт шалгалтаар илрvvлсэн зєрчил 2004 онд 10249 байсан бол 2007 онд 14782 болж 44.2 хувиар, байгаль орчны улсын байцаагчдаас ногдуулсан торгууль 2004 онд 41.3 сая тєгрєг байсан бол 2007 онд 123.4 сая тєгрєг болж даруй гурав дахин єсчээ. Мєн 2004 онд 651.7 сая тєгрєгийн эд зvйлсийг хурааж улсын орлого болгож байсан бол 2007 онд 849.1 сая тєгрєг болж 30.3 хувиар тус тус єссєн vзvvлэлттэй байна. Єнєєдєр тєр засгаас хэрэгжvvлж байгаа гэх байгаль, орчныг хамгаалах, байгальд хор хєнєєлгvй vйлдвэрлэл явуулна гэдэг уриа лоозон ийм л байдалтай "хэрэгжиж" байна.
Монгол оронд уг нь байгаль орчныг хамгаалах чиглэлийн 33 хууль, 29 хєтєлбєр, нийтээр дагаж мєрдєх хэм хэмжээ тогтоосон 183 дvрэм, журам, 295 стандарт ч биелэлээ олж ашиг тусаа єгч байгаа нь ховор юм. Эрх баригчдаа Эх орноо, байгаль орчноо хайрлаж хамгаалж байна хэмээн ингэж хэрэгждэггvй олон хууль дvрэм, журам хэвлэж байхын оронд гарт баригдаж нvдэнд vзэгдэх бодит ажил хиймээр байна.
Уг нь, НVБ 1992 онд "Байгаль орчин хєгжил" тунхаглал гаргаж, "Даян дэлхийн XXI зууны тогтвортой хєгжлийн хєтєлбєр"-ийг баталсан.
Дэлхий дахины хєгжлийн бодлогын тухайд бvх нийтээр хvлээн зєвшєєрч, тохиролцсон зvйл бол "Эдийн засаг", "Нийгэм", "Байгаль орчин" гэсэн гурван хvчин зvйлийн хамаарал, шvтэлцээнд тулгуурласан хєгжлийн бодлого, зорилт дэвшvvлж ажиллах явдал юм.
Монгол Улсын хувьд ч тогтвортой хєгжлийн бодлогод байгальдаа тvшиглэсэн нийгэм эдийн засгийн хєгжлийн асуудал гол байр суурийг эзэлж байгаа. Харамсалтай нь, бид байгаль орчинтойгоо зvй бус харьцаж ирснээс vvдэн уур амьсгалын єєрчлєлт хуурайшилтын улмаас цєлжилт нэмэгдэн, нуур гол горхи ширгэх, бэлчээрийн болон байгалийн ургамлын гарц эрс муудах, хєрс, ус давсжин vржил шим нь багасч элсний нvvлт хєдєлгєєн ихэсч байна.
Т.Жанцан
Дугаар 169/488/
Сурвалж: http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1134005&catid=2271 Нийтэлсэн: 2008-08-28 08:23:05 , Мэдээний дугаар: #1134005
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment