Дэлхий дахины тvvхэнд цагдаа тєрийнхєє эсрэг жагсаал хийж байсан удаагvй
Нийтэлсэн: 2008-08-26 08:17:03 , Мэдээний дугаар: #1133684
Vймээний vеэр амь насаа алдсан таван залуугийн хэрэгтэй холбогдуулан цєєнгvй хvн торны цаана сууж, хоригдож байцаагдаад байгаа. Харамсалтай нь єнєєг хvртэл уг жигшvvрт хэргийг хэн хийсэн нь тодорхойгvй байна.
Єглєє болгон тэрнийг барьж, энийг хорьж гэнэ гэх мэдээлэл сонсогддог. Ямартай ч сvvлийн vед vймээний талаар хэт их мэдэж, сум хонгио хvртэл vзvvлээд байгаа АН-ын дарга Ц.Элбэгдорж болон тус намын хэвлэл мэдээллийн албаны дарга Ш.Батбаяр нарыг хорьж шалгах хэрэгтэй гэх яриа тархсан. Энэ талаар болон бусад цаг vеийн асуудпаар Ш.Батбаяртай уулзаж цєєн асуултад хариулт авлаа.
- Танай намын хоёр гишvvн УИХ-н шинэ гишvvдийг тангараг єргєх нь зvйтэй гэж vзэж байр сууриа илэрхийлсэн. Гэтэл сvvлийн vед УИХ-ын гишvvн Э.Бат-Vvл, Батж. Батбаяр нарыг дур зоргоороороо авирласан хэмээн АН-аас хєєх гэж байгаа гэсэн яриа гарч эхэллээ. Энэ vнэн vv?
-Нэр бvхий хоёр гишvvний хувьд дvрэм зєрчєєд, намын vзэл бодлоос ноцтой зєрсєн гэх vндэслэл алга. Чуулганы хуралдаанд нэг хэсэгтээ орохгvй байя гэсэн намын шийдвэрийн сэдвийг л зєрчсєн. Угаасаа Ардчилсан нам тангараг єргєхгvй, чуулганыг эхлvvлэхгvй байя гэсэн юм огт байхгvй. Харин ч чуулганыг хурдан эхлvvлж, тулгамдсан олон асуудлыг шийдье гэсэн. Хамгийн гол нь бvх зvйл хуулийн дагуу явагдах ёстой гэсэн зарчмын байр сууриа олон дахин хэлж байгаа шvv дээ. Анхнаасаа морьдохын хазгай гэгчээр хууль бусаар чуулганыг эхлvvлэхгvй, хуулийн дагуу эхэлж, дvрэм журмын дагуу асуудлыг шийдэх нь зvйтэй гэсэн шаардлага тавьсан. Намын энэ шаардлагатай хоёр гишvvн ч санал нэгтэй байгаа. Тvvнээс биш гадуур яриад байгаа шиг зарчмын зєрєє гараад сvйд болоод байсан юм байхгvй.
-Сонгуулийн vеэр танай нам шууд утас ажиллуулсан гэж байсан. Иргэдээс ирсэн мэдээллийг нягталж шалгасан уу?
-Сонгууль булхайтай болох нь гэх талаар олон хvн, жилийн ємнєєс л сануулаад байсан. Манай нам ч энэ талаар мэдэгдэж байсан. Урьдчилан сэргийлэх vндсэн 10 арга хvртэл боловсруулсан. Харамсалтай нь СЕХ бидний санал болгосон зvйлийг ор нэр тєдий зvйл болгосон. СЕХ сонгогчийн нэрсийн жагсаалт гаргасан. Тvvнийгээ вэб сайтад тавьсан ч тулгалт хийгээд явж байтал санал хураах єдєр СЕХ-ны дарга Б. Баттулга "Иргэний vнэмлэхтэй л бол санал єгч болно" гэсэн шийдвэр гаргачихсан. Сонгогчийн нэрсийн жагсаалтын дагуу тулгалт хийгээд явж байсан бидний ажил СЕХ-ны даргын шийдвэрээс vр дvнгvй болсон. Нэрсийн жагсаалтад байгаагvй олон мянган хvн сонгууль єгєх боломж нээгдсэн нь будлиан гарах болсны гол учиг. Энэ асуудлаар бид Vндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж, Шvvхийн байгууллагад хянуулахаар єгчихсєн байгаа. Будлиан гарсныг улстєрийн бvх намууд хvлээн зєвшєєрсєн. Єєрєєр хэлбэл 2008 оны УИХ-ын сонгууль будлиантай болсон нь vнэн. Бид дараагийн сонгуулийг будлиангvй шударга явуулахын тулд яах ёстой талаар одоо яригдаад байгаа гарын vсэг зурсан гэрээндээ нарийвчлан тусгасан.
-Vнэхээр сонгууль будлиантай болох нь, болж байна, болчихлоо гэсээр єнєєдрийг хvрлээ. Гэтэл єдгєє зєвшилцєнє гээд байгаа нь нийгэмд, эд нар хууль бус vйл ажиллагаагаа хvлээн зєвшєєрч одоо хуйвалдах нь байна даа гэх хардлагыг тєрvvлээд байгаа. Энэ талаар та юу хэлэхсэн бол?
-Булхайтай болох нь гэж хэлсээр байтал хуучин журмаар нь сонгуулийг явуулсан. Сонгууль зарлах, явуулах эрх мэдэл нь тєрийн эрх барьж байгаа намд л байсан. Хэлж анхааруулсаар байтал сонгууль явуулчихаад дараа нь буруугаа хvлээн зєвшєєрсєн. Хэлэлцээр хийнэ гэдэг маань сонгууль ганц vvгээр дуусахгvй, удахгvй орон нутгийн сонгууль, жилийн дараа Ерєнхийлєгчийн сонгууль болно. Сонгууль болох бvрд л будлиан гараад хvн алаад байж болохгvй биз дээ. Болж єнгєрсєн аймшигт байдлыг дахин давтуулахгvйн тулд юу хийхээ тохиръё гэснээс хуйвалдаад явъя гэсэн санаа тэр гэрээнд огт байхгvй. Vндсэн хуулиар "УИХ 76 гишvvнтэй байх ёстой. Сонгууль явагдсанаас хойш сарын дотор СЕХ 76 гишvvний нэрийг их хуралд єргєн барьж тангараг єргєх ёстой". Гэтэл СЕХ хуулийн хугацаа дуусчихаад байхад одоо хvртэл будлианыг шийдэж чадахгvй янз бvрийн юм яриад суугаад байна. Vндсэн хуулийн тулгуур зарчмыг биелvvлэхгvй байгаа буруутан нь СЕХ, тvvний удирдлага. Энэ ажлыг зохион байгуулах гэж л тєрєєс цалин авдаг юм байгаа биз дээ.
-"Иргэний vнэмлэхтэй л бол сонгуульд оролцож болно" гэж Б.Баттулга дарга мэдэгдсэн. Хуулийн хvрээнд СЕХ-ны даргад тийм шийдвэр гаргах эрх бий юу?
-Байхгvй. Хуулинд "Нэрсийн жагсаалтыг сонгууль зарласнаас хойш хэд хоногийн дотор дууссан байх ёстой. Нэрсийн жагсаалтад орсон хvн л санал єгєх эрхтэй" гээд заачихсан байгаа.
-Хууль бус мэдэгдэл хийж байхад нь таслан зогсоох арга байгаагvй юм уу. СЕХ-ны хэвийн vйл ажиллагаанд хяналт тавих боломж байдаггvй юм уу?
-Ард тvмэн л хяналт тавих ёстой. СЕХ хороо хууль бус шийдвэр гаргажээ гэвэл УИХ авч хэлэлцээд арга хэмжээ авах ёстой. Харамсалтай нь манайд энэ тапаар ахицтай алхам юу ч хийхгvй, хийгдэхгvй байсаар єнєєдрийг хvрлээ.
-АН-ын дарга Ц.Элбэгдорж ажлаа хvлээлгэж єгєх нь гэх яриа гараад байгаа. Нам дотор даргаа єєрчлєх асуудал яригдаад байгаа юм уу?
-Энэ бол єрсєлдєгчдийн зvгээс нисгэсэн ''бор шувуу". Ц.Элбэгдорж дарга тийм шум гараад эхлэхээр "Хэрвээ би намын дарга байхаа боливол бvх юм сайхан болчих гээд байгаа бол татгалзахгvй" л гэсэн. Ер нь манай намын даргыг єєрчлєх гурван vндэслэл байдаг юм.
Нэг нь "сонгуульд нам ялагдал хvлээвэл" гэж... Энэ жилийн хувьд АН ялагдал хvлээжээ гэж хэлэхэд хэцvv. Ємнєх УИХ-д бид 25 гишvvнтэй, албан ёсны бvлэггvй, албан бус зєвлєл гэсэн нэртэйгээр 2008 оны сонгууль хvрсэн. Харин одоо шинэ парламентад 28 гишvvнтэй, бvлэг байгуулах боломжтой боллоо. Хэрвээ сонгууль будлиангvй явагдсан бол ялах магадлал єндєр байсан. Ємнє нь бид сонгуульд эвсэл болж ордог байсан. Ганц ялахдаа ч Ардчилсан холбоо эвсэл байсан. Харин энэ удаа ганцаараа орсон атлаа ємнєхєєс илvv суудал авсан гэхээр ялагдсан гэж vзэх vндэслэлгvй байгаа юм.
-Тvvнээс гадна цаг бусаар амиа алдсан таван залуугийн хэрэгтэй холбогдуулан олон хvнийг хорьж шалгаж байна. Танай намын дарга Ц.Элбэгдорж, та хоёрыг ч гэсэн шалгах шаардлагатай гэх яриа гараад байгаа. Танд энэ талаар хуулийн байгууллагаас хандсан зvйл байна уу?
-Єєр улс оронд прокурорын байгууллагын эсрэг цагдаагийн байгууллага жагсаал цуглаан хийсэн бол аль хэдийнэ даргыг нь барьж аваад хорьчихсон байгаа. Жирийн иргэн байсан бол єдийд хориод ялыг нь тєлєвлєчихсєн байгаа биз. Тавын таван хvн буудуулж vхчихээд байхад чинь прокурор шалгаж хорихыг хэн ч буруу гэхгvй. Цагдаад тушаал єгсєн юм уу, сайн дураараа буудчихсан юм уу гээд эзнийг нь олохын тулд барьж хорихгvй яах юм бэ. Цагдаа буудсан гэдгийг ганц нэг хvн хэлээгvй, мянга мянган хvн харж байсан. Эмнэлгийн дvгнэлтээр ч байлдааны суманд оногдсон нь тодорхой болсон. Онцгой байдал тогтоочихоод байхад хэн байлдааны сумтай буу бариад хvн буудаад явах боломжтой нь хэнд ч ойлгомжтой асуудал. Яаж ч бодсон, тухайн vед цагдаа биш байсан ч цагдаагийн машин, хувцастай хvн л жагсагчдыг хєєж буудах боломжтой байсан. Эцсийн эцэст прокурорын ажиллагааг цагдаагийнхан зохион байгуулалтайгаар эсэргvvцэж байгаа нь яах аргагvй ноцтой хууль зєрчсєн асуудал. Дэлхийн тvvхэнд цагдаагийн албан хаагчид тєрийн эєрэг жагсаал хийж байсан удаагvй.
Цэргийн улсууд vймээн дэгдээж тєрийн эрх булаах асуудал бол байдаг. Харин Монголд батлан хамгаалах нь хариугvй. 20 гаруй мянган албан хаагчидтай, цэргvvд нь жил болгон солигддог. Байнгын бэлтгэл сургуулилт байхгvй. Гэтэл цагдаа армиасаа бараг хоер дахин илvv албан хаагчтай. Цэрэг зэвсгийн хувьд батлан хамгаалахтай адил, байнгын дасгал сургуулилт хийдэг. Єєрєєр хэлбэл цагдаагийнхан тєрийн эргэлт хийх боломжтой болсны анхны жишээг прокурорын хуулийн дагуу хийгдэж буй vйл ажиллагааг эсэргvvцснээр нотлогдлоо. Энэ тохиолдолд цагдаагийн удирдлагыг шууд барьж хорих ёстой. Тэгэхгvй бол иргэд цагдаагийн хооронд мєргєлдєєн гарах гэж байна шvv дээ. Хохирогчдын ар гэрийнхэн харин ч асуудалд тайван ухаалаг хандаж байна. Тэгж ярих юм бол тэр єдєр гялалзсан хар машин байсан гэж эмнэлгийн ажилтнууд хэлснээс єєр хэн ч хар машин хараагvй шvv дээ. Тэр єдєр би ажил дээрээ сууж байсан. Цэргийн байгууллагад есєн жил ажилласан, ан хийдгийн хувьд цэргийн сум, байлдааны сумаа ялгахтайгаа байна. Тэр шєнє байлдааны сумаар буудсан. Цагдаагийн машинууд чинь холоос гялалзсан хар л харагддаг. Манай ажлын єрєєний урдуур єнгєрєхєд нь л би цагдаагийн алаг машин болохыг нь ялгаж харсан. Гэхдээ саатуулагдаад байгаа. цагдаа нарт буруу єгєх нь утгагvй. Хамгийн гол нь хэн тушаал єгснийг нь хэлчих хэрэгтэй. Миний хувьд прокурорт хоёр гурван удаа байцаалт єгсєн. Болж єнгєрсєн зvйлийг л хэлсэн. Би бол зvгээр л гэрч шvv дээ. Намайг шалга гээд байгаа нь зvгээр л асуудлыг олны анхаарлаас єєр зvйлд хандуулах гэсэн ээлжит оролдлогуудын нэг гэж vзэж байна.
З.Сvхээ
Дугаар 192 /9728/
Мэдээллийн эх сурвалж: http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1133684&catid=87
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment