АНХНЫ БАНК Ч МОНГОЛЫНХ



Их хаан Чингэс 1206 онд Монголын нэгдсэн тулгар тєрийг vvсгэн байгуулж, "Сvхэс" нэртэй алт, мєнгєн зоос цутгуулжээ.

Дараа нь 1227 онд цаасан тэмдэгт хэвлvvлж гvйлгээнд хэрэглэсэн нь дэлхийд анхных байлаа. Бас Гvржийн нэг зоосон дээр "Мєнх тэнгэрийн хvчин дор Аугаа их Монголын хаан Гvюvгийн боол Гvржийн хаан Давид би бээр энэ зоосыг хэвлэв" гэсэн утгатай бичээс байдгийг эрдэмтэд баталдаг. Vvнээс гадна урд хєршийн мєнгєн тэмдэгт болох юань дээр худам монгол бичгээр "тєгрєг" гэж бичсэн байдаг билээ. Манай улсад 1253 онд "Мєнгєний хэрэг эрхлэх хэлтэс" нэртэй мєнгєн гvйлгээ эрхэлсэн байгууллага буюу одоогийнхоор банк байгуулсан нь мєн л дэлхийд анх удаа хэмээн тэмдэглэгджээ.

Мєнгєний гvйлгээ эрчимжиж, 1327 онд хуучирсан цаасан мєнгийг шатааж, устгах газартай болгон, устгалын ажилд мужийн тvшмэл гэрчээр оролцдог журам тогтоосон нь бас л анхдагч байв. Харин 1925 онд гvйлгээнд гаргасан цаасан тэмдэгт дээрх бvх бичиг тоог монгол vсгээр бичиж, нэг, хоёр, тав, 10, 25, 50, 100-тын дэвсгэрттэйгээр бvтээсэн байна. Тэдгээрийн 100, 50, 25-тын дэвсгэрт дээр Монголын худалдаа аж vйлдвэрийн банк (Монголбанк)-ны дарга Микилман, гишvvн Амар, Шигунов, Бат-Очир, Дугар, нярав Большаков нар, бусад жижиг дэвсгэртvvд дээр дарга Микилман, гишvvн Амар, Шигунов, нярав Большаков нар гарын vсгээ зурсан байдаг билээ. Харин єдгєє 100, 500, 1000, 5000, 10000, 20000-тын дэвсгэртvvдийн нvvрэн талд эзэн богд Чингис хааны хєргийг, ар талд эзэн Чингис хааны vеийн нь "Их нvvдэл" тvvхэн зураг, Тєрийн есєн хєлт цагаан туг, жижиг дэвсгэртvvд дээр адуу бэлчээрлэсэн хєдєє нутаг, цаст сарьдгуудтай онгон байгалийн дvр зургийг хэвлэсэн байдаг. Бvх дэвсгэртийн нvvрэн талын хvний хєргийн баруун гap талд Монголын нэгдсэн тулгар тєрийн цагаан тугийг байрлуулж тvvнтэй давхцуулан "Монгол Улс" гэсэн vгийг эвхмэл vсгээр бичиж, зvvн гар талд нь тєрийн соёмбыг, Чингис хааны зарлигийн пайзыг дэвсгэрт бvрийн ар, євєр талд давхцуулан байрлуулсан байдаг юм.

ХХ ЗУУНЫ ЯМБАТАЙ "НОГООН"
Vндэсний мєнгєн тэмдэгт гэдэг тухайн улсын хамгийн vнэтэй цаас, ховор нандин бvтээлvvдийн нэг. Ялангуяа, дахин давтагдашгvй нууцлалыг єєртєє агуулсан байдаг. XX зууныг дуустал эрх чєлєєний орон АНУ-ын мєнгєн тэмдэгт дэлхийн хамгийн ямбатай "цаас"-нд тооцогдож байв. Азийн мєнгєн тэмдэгтvvдийг бодвол цєєхєн єнгєний бvтэцтэй ч хvчирхэг эдийн засгийг тєлєєлж буйнхаа хувьд нэр хvнд нь ч асар хурдан єсч байлаа. Дэлхийн эдийн засгийн "тор" єдєр бvр хэд, хэдэн сая "ногоон"-оор эргэлдэж байсан. Харин єнєєдєр энэхvv vнэт цаас Европ тивийн хvчирхэг єрсєлдєгч еврод байраа тавьж єгєх vv гэдэг асуулт тулгараад байна. Испани, Франц зэрэг томоохон улсууд хэдийнэ ам.долларыг гvйлгээнээсээ хасч, оронд нь еврог хэрэглэх болов. Харин манай зах зээлд нэг ам.доллар 1154, евро 1700 тєгрєгийн ханштай байгаа юм.

20 МЯНГАН ТЄГРЄГИЙН ДЭВСГЭРТ ХАМГИЙН ИХ НУУЦЛАЛТАЙ
Аливаа мєнгєн дэвсгэрт бvхэн єєрийн гэсэн нууцлалтай. 20000 тєгрєгийн хувьд тусгай гэрлээр харахад Чингис хааны хєрєг гэрэлтэн тодордог. Мєн холограмм дардас дотор соёмбо, 20000 гэсэн тоо солонгорч vзэгдэхийн дээр гарт мэдэгдэхээр товгор хийгдсэн. Тvvнчлэн гэрлийн эсрэг барьж харахад Чингис Хааны хєрєг, "МОНГОЛБАНК" гэсэн vгний товчлол болох "МБ" vсгvvд усан хээгээр тодорч харагдана. Хамгийн сонирхолтой нь, налуугаас харахад дєрвєн морьтон баатрын дvрс, дэвсгэр єнгє нь дєрвєн хэсэгт харагддаг. Гурван мм-ийн єргєнтэй тасалдаж харагдах металл утсан дээр "MONGOLBANK" гэсэн vг, соёмбо солигдож харагдана.

ДУГУЙ ДVРСVVД ЗААВАЛ ДАВХАЦДАГ
10000-ын дэвсгэртийн хувьд арай єєр. Хамгийн тvрvvнд металл утсыг харж болно. Серийн дугаар, хоёр vсэг, долоон тоотой, хоёр єнгєтэй. Нэг нь хэт ягаан гэрлээр шарахад гэрэлтэнэ. Тvvнчлэн зуйван дугуй дотор гэрлийн ойлтод морь унаж, сэлэм барьсан баатрын дvрс болон дэвсгэртийн vнэтэй солигдож vзэгддэг. Нvдэнд vл vзэгдэх бичил vсгэн шугаманд "Mongol Bank" гэсэн бичиг гарна. Мєн дэвсгэртийн хоёр талд байгаа дугуй дvрс заавал давхацдагаараа онцлогтой. 5000-тын дэвсгэрт ч мєн адил зуйван дугуй дотор гэрлийн ойлтод морь унаж сэлэм барьсан баатрын дvрс, дэвсгэртийн vнэтэй солигдож vзэгддэг.

Ж.Цогзолмаа
Дугаар 202/2962/

Мэдээллийн эх сурвалж: http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&catid=154&sid=1133655

No comments: