7 сарын 1-нийг “Монгол хvнээ хамгаалах єдєр” болгоё!
“Гэмт хэрэг vйлдээд ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ялаар шийтгvvлсэн хvний ам єчгийг авч байж ялыг ёсоор нь vйлддэг байтал хорхойд хоргvй явж байсан таван сайхан залууг юунд нохой мэт буудаж хороох болов” хэмээн долдугаар сарын 1-нд болсон эмх замбараагvй байдлын vеэр галт зэвсэгт оногдож амиа алдсан залуусын ар гэрийнхэн яриагаа эхлэв.
Тэд ирэх долоо хоногийн мягмар гаригт талийгаачдын 49 хоног нь тохиож байгаа учраас Д.Сvхбаатарын талбайд мянган зул єргєх, тэдний гэгээн дурсгалд зориулж гэрэлт багана босгох болсон талаар єчигдєр мэдээлэл хийсэн юм. Мєн тэд жил бvрийн долдугаар сарын 1-нийг “Монгол хvнээ хамгаалах єдєр” болгохыг иргэдэд уриалж байгаа аж.
Учир нь, хохирогчдын ар гэрийнхэн долдугаар сарын 1-ний vймээн иргэдийн бухимдлаас болж vvдсэн, монгол хvн ямар ч vнэ цэнэгvй болсныг харуулсан єдєр байсан гэж дvгнэж байгаа гэв. Тиймээс тvvхэнд хараар бичигдэх энэ єдрийг ирээдvй хойч vе маань дурсан санаж яваг, хvн хvнээ дээдэлье, хvндэлж хайрлая гэх vvднээс “Монгол хvнээ хамгаалах єдєр” болгохыг хvсч байгаа аж.
Б.Алтан
Сурвалж: http://www.ardchilal.com/modules.php?name=News&file=article&sid=7644&mode=thread&order=0&thold=0
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment