Олимпийн алтан медаль 216 ам.долларын алттай


Бээжингийн олимпийн алтан медаль бараг бүхэлдээ мөнгөөр хийгдсэн бөгөөд зургаан грамм (0.19 унци) алт агуулсан аж. Market Watch агентлагийн мэдээлснээр дэлхийн томоохон биржүүд дэх үнэт металлын ханшаар тооцож үзвэл олимпийн алтан медаль 216 ам.долларын алт агуулсан байна.

Бээжин-2008 олимпийн наадмын алтан медаль 150 орчим грамм жинтэй ба алт, мөнгөөс гадна хагас үнэт материал болох нефритэн бүрхүүлтэй юм байна. Сонирхуулахад, 2004 оны Афины олимпийн алтан медаль дуудлага худалдаанд 82.6 мянган ам.доллараар зарагдаж байсан. Өдгөө eBay сүлжээний дуудлага худалдаанд Афины олимпийн мөнгөн медалийн анхны үнэ найман мянган ам.долларын ханштай байгаа аж.

Энэ удаагийн олимпийн багц медалиудыг бидний танил “Би Эйч Пи Биллитон” компанид үйлдвэрлэсэн бөгөөд өнгөрсөн дөрвөн жилд үнэт металлын үнэ өссөн учир Бээжингийн медаль Афиныхаас бараг хоёр дахин өндөр үнээр “бүтжээ”.

Сурвалж: http://www.mongolnews.mn/unuudur.php?n=30717

No comments: