С.Нарангэрэл: Ард нийтийн санал асуулга явуулах нь зvйтэй
Дахин сонгууль явуулбал шинэ гишvvдийн хэд нь vлдэх нь ойлгомжтой
--------------------------------------------------------------------------------
Нийтэлсэн:2008-08-21 08:15:30, Мэдээний #: 1133236 http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1133236&mode=thread&order=0&thold=0
Єнєєгийн улс тєрд бий болоод байгаа нєхцєл байдлаас шалтгаалан Монгол Улсын гавьяат хуульч С.Нарангэрэл дахин сонгууль явуулах талаар ард нийтийн санал асуулга явуулах нь зvйтэй гэж Ерєнхийлєгч, УИХ-ын гишvvн, Засгийн газарт хvсэлт гаргажээ.
Энэ талаар тvvнтэй ярилцлаа.
-Та ард нийтййн санал асуулга явуулах нь зvйтэй гэжээ. Ард нийтийн санал асуулга явууллаа гэхэд vр дvн нь бодитой гарах болов уу?
-Монгол Улс ємнє нь тусгаар тогтнолын асуудлаар ард нийтийн санал асуулга явуулж байсан тvvхэн туршлага бий. Гэвч 1992 оны Vндсэн хуулиас хойш ард нийтийн санал асуулга нэг ч удаа явуулаагvй. У ИХ 1995 онд Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийг баталсан. Уг хуулийг хэрэглэсэн нэг ч тохиолдол єнєєдрийг хvртэл гараагvй байна. Энә vvднээс авч vзвэл ард нийтийн санал асуулга явуулах талаар туршлага, мэдлэг хэн хvнгvй дутагдах-байдал гарах нь мэдээж.
-Зєвхєн УИХ-ын сон¬гууль явуулахад зардал их гардаг. Санал асуулга явууллаа гэхэд тvvнээс дутахааргvй зардал гарах болов уу?
-Мэдээж улсын сан хємрєгєєс тодорхой хэмжээний зардал гарна. Тэгэхдээ УИХ-ын сонгуультай харьцуулахад ард нийтийн санал асуулга явуулахад зардал нь хавьгvй бага байна. Гол зардал сонгуулийн тойргийн, хэсгийн хорооны зохион байгуулалт, техникийн шинжтэй vйл ажиллагаа, ухуулга сурталчилгаанд гардаг. Ард нийтийн санал асуулгыг орон нутгийн сонгуультай хамтатгаж явуулах боломж бий. Энэ хувилбараар явуулбал зардал огт гарахгvй.
-Сонгуулийн тєв байгууллага ард нийтийн санал асуулгыг зохион байгуулна. УИХ-ын сонгуулиар болсон шиг будлиан энэ санал асуулгын vеэр гарахгvй гэсэн баталгаа байна уу?
-УИХ-ын сонгууль бол ард нийтийн санал асуулгаас єєр. Тэгэхээр будлиан орох боломжгvй л дээ.
-Санал асуулга хэдэн хувийн саналаар хvчинтэйд троцогдох вэ?
-Сонгуулийн эрх бvхий нийт сонгогчдын олонхийн саналаар хvчин тєгєлдєрт тооцогдоно. Тvvнчлэн сон¬гуулийн эрх бvхий санал асуулгад оролцогчдын 51-ээс дээш хувийн санал авснаар хvчин тєгєлдєр болно.
-Хэрэв тэрхvv 51 хувьд хvрэхээргvй санал єгвєл яах вэ?
-Vгvй байх. УИХ-ын сонгуульд иргэд идэвхтэй оролцсон. Дахин санал хураалт болбол санал єгєх байх.
-Ерєнхийлєгч, УИХ-ын гишvvд, Засгийн газарт Ард нийтийн санал асуулга явуулахыг хvссэн хvсэлтийн тань хариуг ямар хугацаанд шийдэж, єгох ёстой вэ?
-Иргэдийн єргєдєл гомдол барагдуулах, шийдвэрлэхэд 30 хоногийн дотор хариу мэдэгдэх ёстой байдаг.
-Сонгуулийн ємнєхєн УИХ-ын Сонгуулийн хуулийг СЕХ-ны дарга Б.Баттулта сайн гэж байсан. Гэтэл санал хураалтын дараа тэрээр энэ хуулийг шvvрэн шанага шиг муу гэсэн. Тэгэхээр хуульч хvний хувьд УИХ-ын Сонгуу¬лийн тухай хууль ямархуу чанартай хууль юм бол?
-Сонгуулийн тухай хуулийг єєрчлєх зайлшгvй шаардлага бий болсон. Тиймээс сонгуулийн холимог тогтолцоо буюу мажоритар, єерєер хэлбэл, хувь тэнцvvлсэн тогтолцоог хослуулах хэлбэр рvv шилжvvлэх нь улс орон, ард тvмний язгуур эрх ашигт нийцнэ.
-Улс тєрд vvсээд буй нєхцєл байдлаас гарах хууль зvйн єєр арга байгаа юу?
-Vндсэн хуульд засгийн бvх эрх ард тvмний гарт байна гэж заасан. Хэрэв УИХ шинээр сонгогдсон гишvvд ойрын хугацаанд тангаргаа єргєхгvй бол ард тvмэн энэ эрхээ шууд хэрэгжvvлэхээс єєр аргагvй. Ийм арга зам нь гагцхvv ард нийтийн санал асуулгыг 2008 оны УИХ-ын ээлжит сонгуулийг дахин явуулах эсэх асуудпаар хийх юм. Ард нийтийн санал асуулгын тухай хуульд тєрийн дотоод бодлогын тодорхой асуудлаар ард тvмний сонголт хийлгэх зайлшгvй шаардлага vvссэн тохиолдолд явуулахыг заасан байдаг.
Хэрэв УИХ-ын сонгуулийг дахин явуулахаар болбол шинээр сонгогдсон одоогийн бvрэлдэхvvний хэдэн хувь нь vлдэх вэ гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Ний нуугvй хэлэхэд нэлээн олон хvн УИХ-ын гишvvний сэнтий рvv яасан их хєрєнгє мєнгє зарцуулж улайран зvтгэснийхээ хэргийг гаргаж чадахгvйд хvрнэ. Ийм учраас ойрын vед шинэ гишvvд тангаргаа єргєж, vйл ажиллагаагаа хэвийн явуулах нєхцєл бvрдэнэ гэдэгт итгэлтэй байна. Тэгэхдээ ийм нєхцєлийг бvрдvvлэхэд ард тvмний болон хууль зvйн шахалт шаардлагатай болсон. Энэ нь ард нийтийн санал асуулга байсан гэдэгт санал нийлэх байх.
-Сонгууль будлиантай болсныг хэн хvнгvй хvлээн зєвшєєрч байгаа. Ерєнхийлєгч, СЕХ-ны дарга хvртэл vvнийгээ хvлээн зєвшєєрсєн. Гэтэл энэ будлианаас болоод vймээн самуун гарлаа. Тэгэхээр сонгууль будлиантай болж, иргэд хохирч байгаад хэн хариуцлага хvлээх ёстой вэ?
-Юуны ємнє Монголын засаг тєрийн эрх баригч улс тєрийн намуудын удирдлага єєрсдєє хариуцлага тооцох ёстой. Сонгуульд намаасаа яагаад мэдлэг, чадвартай vнэн шударга хvн дэвшvvлэхгvй хєрєнгє мєнгєтэй, хууль тогтоох чадваргvй хvмvvс дэвшvvлсэндээ хариуцлага тооцох ёстой.
Эцэст нь энэ нєхцєл байдал нь сонгууль будлиантуулах боломжийг бvрдvvлсэн. Сонгогчид єєрсдєє сонгуулийн элдэв авлигад автсан гэдгээ ч бодолцох ёстой. Тэгээд СЕХ сонгуулийн явцад гарсан элдэв шу¬дарга бус байдал, будлианыг таслан зогсоох талаар шийдвэртэй шударгаар ажиллаж чадахгvй, хариуцлага хvлээлгэх байр сууринд байгаагvй учраас сєрєг нєхцєл байдлыг даамжруулсан.
-Vvнд СЕХ-ны дарга Б.Баттулгыг энэ хариуцлагаа хvлээж, огцрох ёстой гэж зарим улс тєрийн нам vзэж байгаа?
-Б.Баттулгыг иргэд юм уу Нарангэрэл биш УИХ нь ярих ёстой. Хуучин юм уу, шинэ парламентаа хуралдуулж тvvний асуудлыг шийдэх байх.
-Хуучин парламент хуралдах боломжтой юм уу?
-Хуралдах бvрэн боломжтой.
Л.Номин
Дугаар 163 /482/
Мэдээллийн эх сурвалж: АРДЧИЛАЛ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment