Ай хєєрхий эрх чєлєє минь баяртай
СХД-ийн сонгогч Э.Єлзийбаяр /18 нас/
Арван найман нас хvрлээ. Одоо л энэ тєрдєє vгээ хэлж, шинэ цагийн хєвгvvд ямар одтой, адтай, ухаантай байхыг vзvvлнэ хэмээн бодсон итгэл минь баяртай.
Энэ vед хэлсэн залуучууд бидний vг эрх чєлєєтэйгєєр хэлсэн сvvлийн vг минь байж ч магадгvй.
Бид зєвхєн АН-ыг сонгох гэж жагсаагvй. Бид vнэн сонгуулийг л хvссэн. Бид ардчилал, шудрага ёс, эрvvл нийгмийг л хvссэн. Авлигаар гарсан тэд шударга ажиллаж чадна гэж vv. Ёстой єнєєх чонын хvзvvнээс мах зvvсэнтэй утга нэгэн болно.
МАХН-ын дарга С. Баяр хэлэхдээ “АН-н дарга Ц. Элбэгдоржийн турхирсан vг ийм байдалд хvргэлээ” гэсэн. Монголын урдаа барьдаг улстєрч хvний амнаас гарамгvй vг. Монголын залуучууд нэг л хvний турхиралтаар олон аавын хvv, охины нулимсыг барж цусыг vзэхээр улангасан дайрах тархигvй, сэтгэн бодох чадваргvй уяаны ноход мэт харагдсан болов уу, энэ хvнд. Єєрсдийн vгээ хэлж, хийгээгvй сонголтоо эсэргvvцэж байгаа залуучууд биднийг хэн нэг хvний турхирсанаар эцэг эх, ах, эгч нарынхаа сэтгэлийг зовоосон ийм vйлдэл хийхээр тэнэгvvд хэмээн тойруу замаар хэлэх шиг.
Гэтэл бидний сонсох доромжлол vvгээр дуусаагvй байж. Монголын залуучуудыг ємєєрєх, vгийг нь vнэн зєвєєр дуулгах, vйлдэлийнх нь зєв бурууг ялган ойлгуулах ёстой сэтгvvлчид маань ТV-8 телевизийн эфирээр “Монголын бvх охид нь хятадын євєрт оржээ. Учир нь залуучууд нь соёлгvй, танхай этгээдvvд” гэх утгыг тойруу замаар ч биш шууд л хэлж орхилоо. Тэд биднийг Монгол улсын нэгэн vеийнхнийг орон даяар ийнхvv цоллолоо. Єнєєгийн залуучууд бидний дунд амьдралдаа алдсан нь олон бий ч бvгд биш гэдгийг, алдсан нэг нь ухааждаг гэдгийг ч санах нь зvйтэй болов уу тэр мундаг алдаж vзээгvй Монголын залуучуудтай хєл нийлvvлэн алхаагvй сэтгvvлч.
Тэд бидний сонгох эрхэд халдаж гарыг хvлсэн бол єнєєдрєєс эхлэн харах бас хэлэх эрхэд минь халдаж байна. Yнэн зєв мэдээлэл авах эрхийг минь ч хорив. Аймшигтай байна. Арван найман жил эдэлсэн эрх чєлєє минь дуусч араасаа єнєєх л гамшигт их хэлмэгдvvлэлтийг дагуулсан дарангуйлал ирж, євєєг минь, нагац євгийг минь авч одсон шигээ намайг эсвэл биднийг чимээгvй тахал мэт vvр шєнєєр ирж аван одох гээд байх шиг.
Би ах руугаа чулуу шидэж, ах минь над руу буу онилсон гамшигт энэ єдрийг би хэзээ ч мартахгvй. Нэгэн эхийн хэвлийгээс унасан бид хоёр хувийн єс хонзон, хорон муу санаагаар ийм гутам¬шигт vйлдлийг хийсэнгvй. Би эх орондоо эзэн шиг байж, сонгох эрх чєлєєгєє л эргvvлэн авах гэсэн юм. Харин хорин нэгхэн настай ах маань шинэхэн гэргий, нялх охиноо тэжээх гэж ажлаа хийж яваа нь энэ. Бид хоёр хоёулаа ярилцаж, уншиж, сонсч байгаад нэг шийдвэрт хvрч ижил сонголт хийсэн. Одоо харин ах маань миний єєдєєс буу барин зогсч байна. Чулуу шидэж байгаа гар маань єєрийн эрхгvй суларч байвч би Монголын ирээдvй. Би л, бид л Монголын тєлєє тэмцэнэ, би л бид л эрх чєлєєнийхєє тэмцэх ёстой гэж бодохоор л хийхээс єєр аргагvй. Надад ийм хэцvv байхад ахад минь ямар хэцvv байсан бол.
Хєєрхий миний буурал ижийд дэлхий хємєрсєн мэт л санагдаа даа. Уучлаарай, хvvгээ ээж минь уучлаарай, ижий бурхан минь. Хvv чинь vг ч сєрєх эрхгvй ахтайгаа єс зангидсандаа єєдєєс нь уулгалан уухайлан дайраагvй юм шvv. Ємнєєс минь сонгуулийн хуудас дугуйлсан тэр “улстєрч” нэр зvvж, баг ємссєн луйварчидтай єс зангидсан юм. Одоо тэдэнд бvр ч зэвvv хvрч байна. Ахыг минь, ахтай минь адил олон аавын хvvг ємнєє бамбай мэт зогсоочихоод инээд нь хvрээд л сууж байгаад нь.
Тєр ард тvмнийхээ тєлєє єргєсєн тэр л тангарагыг нь єєртєє, МАХН-д єргєсєн, vйлчлэх хамгаалах ёстой гэж андуураад байгаад нь хорсол минь тєрж байна. Залуухан зvрхнийхээ анхны гашуун нулимсыг хэн нэгэн охины хойноос биш эх орныхоо тєлєє асгаруулж байна би. Тэгэхээр миний анхны хайр Монгол орон минь юм байна. Тэгэхээр миний анхны итгэл эрх чєлєє минь юм байна. Хvн итгэл хайрынхаа тєлєє тэмцэх эргvvлэн авах эрхтэй биз дээ
Сурвалж: АРДЧИЛАЛ www.ardchilal.com/modules.php?name=News&file=article&catid=109&sid=7348
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment