Олимп: манай боксчид хос мєнгєн медалийг євєртєллєє

Нийтэлсэн: 2008-08-22 21:43:08 , Мэдээний дугаар: #1133479
--------------------------------------------------------------------------------

Хvн тєрєлхтєний эв найрамдлын бэлэгдэл болсон энэ удаагийн Олимпийн наадамд манай баг тамирчид олон жил хvсэн хvлээсэн медалийг єнгє алаглуулан эх орондоо авчирч, элэг нэгт монголчуудынхаа сэтгэлийг догдлуулан єндєлзvvлж, урамтай сайхан оролцож байгаа билээ.

Медалийн цуваа ч тасраагvй vргэлжилж байна. Єнєєдєр буюу наадмын шувтаргын єдрvvдэд манай ширэн бээлийтнvvд хvч vзэж байгаа. Олимпийн наадмын хvрэл медалийг нэгэнт євєртєлж чадсан манай хоёр тамирчин єнєєдєр мєнгєн медалийн тєлєє єрсєлдєж, элэг нэгт монголчууд энэ орой цэнхэр дэлгэцийн ємнє сэтгэл догдлон харж байсан.
Боксын 48 кг-ын жинд манай тамирчин ОУХМ П.Сэрдамба Кубын боксчин Х.Яампиртай мєнгєн медалийн тєлєє хvч vзсэн. Тэрээр єрсєлдєгчтэйгээ єгєє аваатай ширvvхэн єрсєлдєж, тоглолтын цаг дуусах дєхєхєд нэг оноогоор ялагдаж байлаа. Гэвч шийдвэрлэх мєчид єєртєє нэг оноо авч 8:8 харьцаагаар оноог тэнцvvлсэнээр тоглолтыг єндєрлєсєн. Ингээд шvvгчдийн шийдвэрээр илт давуу тоглолт vзvvлсэн хэмээн манай тамирчинд ялалтыг єгч П.Сэрдамба маань Олимпийн мєнгєн медалийн болзолыг хангаж чадсан юм.

Харин боксын 57 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бадар-Ууган Молдавын боксчин Веачеслав Гоянтай таарсан. Тэрэээр боксын рейнгэн дээр гарч ирсэн цагаасаа илт давуу тоглолтыг vзvvлж, онооны харьцаа 15:2 –оор тоглолтыг илvvрхэж єндєрлєсєн юм.
Ийнхvv итгэл тавин харж байсан боксчид маань урамтай сайхан єрсєлдєж тvvхэнд анх удаа Олимпийн мєнгєн медалийн болзолыг хангаж, авах авахдаа зуузай холбон хосоор нь авлаа.
Гэвч амжилт дуусаагvй Олимпийн хаалтын єдєр буюу 24-нд манай боксчид рейнгэнд дахин гарч Олимпийн аваргын тєлєє єрсєлдєнє.
Гавьяат тамирчин Э.Бадар-Ууганы хувьд Кубын боксчин Леон Аларконтой бvтэн сайн єдрийн 14.00 цагт, ОУХМ П.Сэрдамба Хятадын боксчин Зоу Шиминтэй 13.30 цагаас алтан медалийн тєлєє хvч vзнэ.
Нэгэнт євєртєє хийж чадсан мєнгєн медалийн єнгийг єєрчлєх юухан байхав хэмээн сэтгэлийн дэмээр боксчидоо дэмжиж сууя.

ГАВЪЯАТ ТАМИРЧИН ЭНХБАТЫН БАДАР-УУГАН

1985 оны 6 дугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн. 97 дугаар сургуулийг төгссөн.
Эхнэр охины хамт амьдардаг. Одоо Vндэсний шигшээ багийн тамирчин. Боксын
спортоор 1998 оноос эхлэн хичээллэсэн. Боксын 54 кг-ын жинд тоглодог. Өндөр 172 см.
Хөгжим сонсох дуртай.
2007 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, 2007 оны Ази тивийн
аварга, 2007 оны улсын аварга, 2006 оны Оюутны дэлхийн аварга, "ДОХА-2006"
Азийн наадмын хvрэл медальт, Герман улсад болдог Химийн цом тэмцээний
аварга, Туркийн Ахмад Комертийн нэрэмжит тэмцээний аварга, Чехийн
Устинад Лабе хотод болдог олон улсын тэмцээний мөнгөн медальт.
Олимпийн эрх авсан тэмцээн: АНУ-ын Чикаго хотод болсон 2007 оны Дэлхийн аварга
шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль авч олимпийн эрх авсан.
Дасгалжуулагч: Д. Банди, Д.Батсvрэн

ОУХМ ПVРЭВДОРЖИЙН СЭРДАМБА

1985 оны 4 дvгээр сарын 18 нд Улаанбаатар хотод төрсөн. 10 жилийн 57 дугаар дунд
сургууль төгссөн. Аав ээж, эгчийн хамт амьдардаг. Боксын спортоор 2000 оноос эхлэн
хичээллэсэн. Сагсан бөмбөг тоглох дуртай. Буддын шашин шvтдэг. Одоо vндэсний
шигшээ багийн тамирчин. Тэмцээнд 48кг, 51 кг-ын жингvvдэд тоглодог.Олимпийн наадамд
анх удаа оролцох гэж байгаа.
2007 оны Ази тивийн аварга, Германы Халле хотод болдог "Химийн цом" тэмцээн,
БНАСАУ-ын Пхеньян хотод болдог олон улсын тэмцээнvvдийн мөнгөн медальтай. Улсын
аварга.
Олимпийн эрх авсан тэмцээн: Казахстан улсын Астана хотод болсон олимпийн эрх
олгох олон улсын тэмцээний 48 кг-ын жинд мөнгөн медаль хvртэж, олимпийн эрх авсан.
Дасгалжуулагч: Vндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д. Банди, Д.Батсvрэн

Мэдээллийн эх сурвалж: Олимпийн наадмын тэнгэр дор манай боксчид хос мєнгєн медалийг євєртєллєє

Мэдээллийн эх сурвалж: http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1133479&catid=146

No comments: