С Баярын Контр революций
Монголд ардчилсан сонгууль ер нь болж байгаагvй юм байна. Засгийн бvх эрхийг ард тvмнээс сонгуулийн нэрээр хууль бусаар авч ирсэн хэсэг бvлгийн гэмт vйлдэл байсан нь тав дахь удаагийн сонгуулийн vр дvн харууллаа. Машид нууцлагдсан энэхvv бvлэглэлийн башир арга сонгуулийн ардчиллаар халхлагдсан байжээ.
Луйвардуулсан ардчилал авлигад идэгдэж нялх балчираараа мєхєх нь. 1990 онд монгол оронд єрнєсєн Ардчилсан хувьсгалаар унагаагдсан эрх баригчид энэ удаад “контр революций” хийлээ гэдгийг ухаарсан хvмvvс цєєнгvй байгаа нь ардчиллын сvvлчийн vнэт зvйлс болж тvvхэнд vлдэх нь ээ.
Сонгууль ямар булхайтай болсныг сонгогчид биеэрээ амсч vзлээ. Сонгуулийн луйвар одоо бvр ил цагаандаа гарч, зарим нь олны дунд авсан єгснєєрєє баярхаж эхэллээ. “Буу ална” гэгч л олны дунд болж байна. Манай нэр дэвшигч ч буянтай хvн дээ. Эгч нь мєнгє авахаараа л нэг боллоо. Бvр тавь, жар, зуун мянган тєгрєг авсан шvv дээ. Yгvй ингэхэд чи хэдийг авав яасан жаахан мєнгє вэ. Архи єгч байна уу. Єгсєєн єгсєн. Уухаараа л нэг боллоо. Шар айраг ч бас тамтаггvй ээ. Танай хэсгийн хорооны Нараа ямар жаатай хvvхэн бэ. Нэг єрєє байранд орох болсон гэсэн шvv. Яагаав нєгєє євгєн чинь хэн билээ. Манай хорооны Засаг дарга аа. Єє тийм, Балдан гуай. Бас байранд орох болсон гэнэлээ. Овоо доо зайлуул. Жил бvрийн сонгуульд амиа тавьчих шахдаг юм чинь. Энэ хэсэг аравтын дарга нар юу хийсэн гэж бидэнтэй барьцаад байгаа юм болоо.
Хэдэн хvний нэр л засч зоогоо биз. Яагаав “Иргэний vнэмлэх” олгоо биз дээ. Нээрээн тийм шvv. Тэгээгvй бол ч бас баларч мэдэх юм шvv. За яахав. Тэглээ гээд бид л хамаг муу муухай бvхнийг хийгээ биз дээ. Яриад яахав ээ хє. Чи ч гэсэндээ хаалга vvдэнд нь нэр нvvр хоёроо барж байж л гаргаж ирсэн юм чинь єгснийг нь авнаа хєє гэлцэх.
Yнэндээ хэдэн бор юмны хойноос ядуучууд ингэтлээ зvтгэж тєрийн сонгуулийг луйврын гэмт vйлдэл болтол нь дэврээж єглєє. Сонгууль булхайтай болсон гэдгийг захын чавганцаас асуухад хэлээд єгнє. Авгай хvvхнvvд яах вэ “Бор хоног шар нар”-ны хооронд хоолны мєнгє олох гэж зvтгээ л биз гээд орхихын арга алга.
Тєрийн машин гацжээ. Гацаанд оруулсан нь сум, хороо, баг хэсгийн хэдэн хvvхнvvд. МАХН-ын байрыг галдан шатаах vймээний тулгын чулууг тэд ингэж єрєлцсєн хvмvvс. Эрдэнэт хvний амь vрэгдсэн гэмт vйлдлийн эзэд нь Ж.Батзандан, О.Магнай биш, санал хураалтыг хэзээнээсээ луйвар болгож чаддаг байсан хvvхнvvд л дээ.
Одоо болохоор “Ээ хайран сайхан намын байр маань шатчихлаа. Дэлхийд хосгvй морин хуурын чавхдас тасарчихлаа” гээд хоосон гаслаж дуу тавьцгааж байна. Хvмvvс нас барсан гэнэ vv, за яахав тэр ч Ц.Элбэгдоржийн хийж байгаа ажил. Yгvй ер нь, тvvнийг дvvжилчихгvй энэ С.Баяр юугаа хийгээд байгаа юм бол оо. Тєр тємєр нvvртэй гэдэггvй бил vv. Тэр тємєр нvvрээ харуулаад энэ муусайн ардчиллынхныг бvгдийг нь алаад єгєхгvй яагаад хулчигнаад байгаа юм болоо.
Ялалт байгуулсан луйварчдын баг ам мэдэн буруу солгойгvй бурцгааж байгаа нь энэ. Авдаг шан харамжаа авч хийдгээ хийчихсэн тэд луйварчдын гарт Засгийн эрхийг шилжvvлэх нvгэл vйлдсэнээ мэдэх ухаан даан ч vгvй.
Ардчилал, шударга ёс, хvний эрх, эрх чєлєєг дээдлэсэн ардчилал биш эрх баригчдын заасан замаар vг дуугvй мєлхєх зам руу ингэж хальтран орох юм гэж санасан ч vгvй явжээ та бид. Yгээ хэлсэн хvмvvсээр шорон гяндан дvvрч, улс тєрийн хоригдлоор дэлхийд дээгvvрт орж, гудамж дvvрэн жийп сvлжилдэж дарга нар нь баян тансаг гэдэг нь жигтэйхэн, нийгэм нь зусарч бялдуучдаар дvvрэн, ард олон нь єлмєн зэлмvvн эрх чєлєєгvй амьдрах ноорхой замын эхний гишгvvр дээр монголчууд гарлаа.
Єнєєдєр иргэний хєдєлгєєнийхнєєр шорон дvvрч байхад маргааш єєрсдєєр нь шорон дvvрэхэд л vгээ хэлэх хvмvvс. Сонгуулийн дvнг доороо ингэж авлигаар эргvvлж байхад дээрээ тоо цифрийг засч резиндэх аргаар СЕХ баллуурдаж сууна. СЕХ-г баг бvрэлдэхvvнээр нь огцруулж, vнэний шvvхийн ємнє євдєг сєхрvvлж чадвал сум, баг, хороо, хэсгийн хорооны авгай хvvхнvvд “Найман найлзуурхай, долоон булчирхайгаа” тоочиж гарах байлгvй.
Тэр цагт бvх ард тvмний сонголт хаана нь явж байсныг гаргаж ирэх боломжтой. Yйлчилдэг хууль нь ч амь орно. Yхмэл хуультай албан хаагчидтай цагт vнэн ямагт ялагдал хvлээж, худалч бvхэн тєрийн тархинд залрана. Yvнийг буурлууд тvvх шаштиртаа цєвvvн цаг хэмээн захиж vлдээсэн байдаг юм билээ.
Есєн шидийн луйвар нь илэрдэгээрээ илэрч байна. Харин шvvдэг “эрvv” нь Монголд даан ч алга.
Yнэн худал хоёрын хэн нь амьдрах орон зайтайгаа vзэлцэх цєвvvн цагт “Хоточ банхар” шиг яваасай хэвлэлийнхэн. Єнєєдєр О.Магнай, Ж.Батзандан хоёроор туг тахиж мэднэ. Маргааш ард тvмнээр туг тахиж магад. Харин нєгєєдєр єєрєєр чинь туг тахихад чамайг хамгаалах ганц ч зvрх байхгvй болсон байх вий.
Л.Цэрэн-Очир
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment