Мэдээний эх сурвалж: http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1133362&mode=thread&order=0&thold=0________________________________________
Нийтэлсэн: 2008-08-21 19:08:55 , Мэдээний дугаар: #1133362
Монгол улсын Vндсэн хуульд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хvн бvр хууль, шvvхийн ємнє эрх тэгш байна”, “Тєрєєс хvний эрх, эрх чєлєєг хангахуйц ...баталгааг бvрдvvлэх, хvний эрх, эрх чєлєєг зєрчихтэй тэмцэх, хєндєгдсєн эрхийг сэргээн эдлvvлэх vvргийг иргэнийхээ ємнє хариуцна” гэж заасан.
Тvvнчлэн Эрvvгийн хуулийн хууль ёсны зарчим бол хvнийг vзэл бодол, итгэл vнэмшлээ илэрхийлсэний тєлєє эрvvгийн хариуцлага хvлээлгэхгvй, мєн эрvvгийн эрхзvйд хvнийг гэм буруутай шvvхийн шийдвэрээр тогтоогтол буруутайд vл тооцох зарчим vйлчилдэг.
Гэтэл Иргэний хєдєлгєєний намын дарга Ж. Батзандан болон дэд дарга О. Магнай нар олон нийтийн жагсаал цуглаан дээр єєрсдийн vзэл бодлоо илэрхийлсэний тєлєє тэдэнд Эрvvгийн хуулийн 177-д заасан “зандалчлах”, 179-д заасан “нийтийн эмх замбараагvй байдал бий болгосон” гэсэн гэмт хэргийг хvлээлгэхээр завдаж байгааг Эрvvгийн хуульд “гэмт хэрэг vйлдсэн нєхцєл байдалд тохирсон байна” гэж заасныг зєрчсєн гэж vзэж байна. Тvvнчлэн сонгуулийн тухай хуулийн 35.2-т заасан “Гэмт vйлдлийнх нь явцад хойшлуулшгvй баривчлахаас бусад тохиолдолд нэр дэвшигчийг тойргийн хорооны зєвшєєрєлгvйгээр эрvvгийн хариуцлагад татах, баривчлах, албадан саатуулах, цагдан хорих, тvvнд шvvхийн журмаар захиргааны шийтгэл ногдуулах, орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл, биед нь vзлэг, нэгжлэг хийх, тvvнчлэн захиргааны санаачилгаар ажлаас халахыг хориглоно” гэснийг зєрчжээ.
Ийм учраас амьд явах, эрvvл мэндээ хамгаалуулах, хийсэн хэрэгтээ тохирсон ял шийтгэл авах зэрэг наад захын эрх, эрх чєлєє нь зєрчигдєєд байгаа ИХН-н дэд дарга О. Магнайг нэн даруй суллахыг ШААРДАЖ БАЙНА!
Мєн 2008 оны 7 сарын 1-ны vйл явдалтай холбоотойгоор хомроголон баривчилсан 189 хvний хэргийг шvvх ажиллагааг яаралтай хийж, гэмгvй хvмvvсийг даруй суллахыг ШААРДАЖ БАЙНА!
Иргэдийн эсрэг галт зэвсэг хэрэглэж амь насыг нь хороосон vйл ажиллагааг удирдсан, зохион байгуулсан этгээдvvдэд шударга шvvхээр хариуцлага оногдуулахыг ШААРДАЖ БАЙНА!
“7 сарын 1” Эвсэлд хамтран ажиллаж байгаа ТББ, иргэд
Ардчиллын Боловсрол тєв
Ардчилал ба Эмэгтэйчvvд
Ардчиллын тєлєє олон улсын иргэний Чуулганы Азийн тєлєєлєгч
Байгал Орчны ТББ-н Холбоо
Иргэдийн Алъяанс тєв
Иргэний Холбоо
Иргэн Д. Ламжав
Нийгмийн дэвшил Эмэгтэйчvvд Хєдєлгєєн
Ногоон Хєдєлгєєн
Сонгогчдын Боловсрол тєв
Хєгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын Vндэсний холбоо
“Хєгжицгєєе” клубын сайн дурын гишvvд
Хvний эрх Хєгжил тєв
Эрс шинэчлэл Хєдєлгєєн
Эрх чєлєє тєв
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment